АВТОБУС №48: “Санаад байвал хүрээд ирээрэй”
Баасан гарагийн мэнд. Ирж буцдаг энэ л намарт эрхгүй санаашрах л ёстой мэт албаар хэдэн буудал алхаарай. Ингэж алхах, тэгж санаашрах зав чөлөөг амьдрал бидэнд ахиад олгоо ч уу үгүй ч үү. Зав л олдвол бодолдоо сайхныг зурж заримдаа шалтгаангүй гуниглачихад ч гэмгүй. Ингээд их хотын амьдрал дундаас цуглуулсан хэтийдсэн жаргал үгүй, хэцүүдсэн зовлон ч ихгүй өөр нэгэн тэмдэглэл эхэлж байна.



















