Долоон ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит XVII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Үнэт цаас, Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэл, Банк бус санхүүгийн байгууллага зэрэг Хорооны зохицуулалтын 5 газраас оруулсан тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг бүртгэх тухай зэрэг нийт 28 асуудал хэлэлцлээ.



















