ЕБС-ийн 1000 сурагчид цацруулагчтай ханцуйвч тараалаа
Дүүргийн хэмжээнд хүүхэд өртсөн зам тэврийн осол, хэргийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг, дадал хэвшлийг олгох зорилгоор зохион байгуулж буй "Баруун гарын дүрэм дэд хөтөлбөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын 1-5 дугаар ангийн 1000 гаруй сурагчдад баруун гарын цацруулагч бүхий ханцуйвч тараах нээлтийн үйл ажиллагааг 143 дугаар сургууль дээр зохион байгууллаа.


















