Ч.Одгэрэл: Хэвтрийн ахмадуудад гэрээр үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг нэмэгдүүлэх шаардлагатай
Монгол улсын хувьд 60 ба түүнээс дээш насныхан 2019 онд хүн амын 7.03 хувь (232,029), 2045 онд 13.4 хувь болох магадлалтай байна. Нийт настны 58 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний алба нийт 17 эмч, мэргэжилтэнтэй ажиллаж настанд нотолгоонд тулгуурласан чанартай тусламж үйлчилгээг амбулаториор болон гэрийн тусламж үйлчилгээ үзүүлэх төрлөөр үзүүлэн ажиллаж байна.


















