Монголын АРДЧИЛАЛ аюулд орсныг олон улсын байгууллага анхаарууллаа
Гэтэл өнөөдөр Монгол Улс ардчиллын үнэт зүйлсийг нухчин дарчихаад авлигатай тэмцэх тухай ярьж байна. Авлигын элдэв хөтөлбөр баталж, янз бүрийн ажиллагаа явуулаад нэг ч оноо нэмэгдсэнгүй, ганц ч байраар урагшилсангүй. Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хааж, иргэдийн мэдэх эрхийг халхавчлан, олон нийтийн оролцоог хангаагүй цагт авлигатай хийх тэмцэл алхам ч урагшилдаггүйг монголчууд харж, олон улсын байгууллага хэлээд өглөө.