ХЭҮК тухай хуулинд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны үндсэн суурь нь хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулахаар зохицуулсан боловч ЭШЭ Конвенцоор хүлээсэн үүрэг, зарчимын хүрээнд хараат бус, бие даасан байдал, эрх зүйн зохицуулалт нь хангагдахгүй байгаа тул ХЭҮК -ийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олон улсын хүний эрхийн байгууллагуудын зөвлөмж, УИХ-ийн тогтоолуудад дурьдсан шаардлагад нийцүүлэн ХАРААТ БУС, БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГАСАН нэмэлт өөрчлөлтийг орууллаа. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад хэн ч эрүүдэн шүүлтэд өртөхгүй байх, хамгаалуулах зохицуулалттай болно.