“Хангарьд” клуб наймдахь ялалтаа байгуулж, лигийг тэргүүлсээр явна
Монголын хөлбөмбөгийн холбооны Дээд лигийн 10-р тойргийн тоглолт амралтын өдрүүдэд явагдаж, лигийг тэргүүлэгч багууд учраагаа бүгд илт давуу яллаа.
Монголын хөлбөмбөгийн холбооны Дээд лигийн 10-р тойргийн тоглолт амралтын өдрүүдэд явагдаж, лигийг тэргүүлэгч багууд учраагаа бүгд илт давуу яллаа.
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 17 хүртэлх насны шигшээ багуудын ур чадварын онлайн тэмцээнд Монголын хөвгүүд түрүүлж, нэгэн шинэ түүхийг бичлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Баянгол дүүргээс нийт 622 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 22, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 600 ээжид тус тус хүртээв. Эдгээр ээжүүдийн дотор хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлж, зургаан хүүхэд өсгөж байгаа Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Эрдэнэчимэгийн Одонцэцэг байгаа юм.
Манай улсын хувьд өчигдөр (2020.8.22) 267 хүн ажиглалтаас гарч, 278 хүн шинээр ажиглалтад орж, одоогоор 3228 хүн тусгаарлах ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 54 хүний гурвынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаа. Эдгээр хүний найм нь хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 546 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.
Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
Эмч нар өвчтөний биеийн байдал хүнд байгаа тул Герман руу тээвэрлэх боломжгүй гэж мэдэгдэж байв
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Өвөрхангай аймагт болж байна. БХБ-ын сайд Б.Мөнхбаатар зөвлөгөөнийг нээж үг хэллээ.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн "Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна.
Шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн баяр тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Барилга орон сууц 2020” үзэсгэлэн яармагт нээлтээ хийв. Үзэсгэлэн яармагт барилгын салбарын шилдэг ААН байгууллагууд оролцож захиалга авч байгаа шинэ орон сууцны төслүүд, зах зээлд нэвтэрч байгаа шинэ материал, дэвшилтэт технологийг олон нийтэд танилцуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон хошууч генерал Т.Бадралд өнөөдөр Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар, төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр тус тус буурчээ.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.21) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэлж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.21) хуралдаан 14 цаг 48 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудлыг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор эхлүүлэх арга хэмжээ авах тухай Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 227 дугаар тогтоолын биелэлтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд ИНЕГ, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн хамтарсан ээлжит 26 дугаар уулзалт, хурал ИНЕГ-т боллоо.
Оюу толгойн орд газрыг ашиглаж эхэлснээс хойш буюу 2013 оноос цахилгаан эрчим хүчээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрчим хүчний системээс импортоор худалдан авч ирсэн.
Шилжүүлэн тээвэрлэхийг хориглосон нь Навальныйн амь насанд шууд аюул заналхийлж байгаа хэмээн Ярмыш онцолсон байна.
МАН-ыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохыг бүртгэсэн тухай нийслэлийн Сонгуулийн хорооны 13 дугаар тогтоолыг өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд гардууллаа.
Жонни Депп ихэмсэг бас харгис хурандаа. Харин Б.Ганчимэг зовж, зүдэрсэн ч дотоод гоо үзэсгэлэнтэй эмэгтэй. Марк Райлэнс бүс нутаг хариуцсан ноён ч, эв эеийг эрхэмлэгч, зөв зөөлөн нэгэн. Киноны зөрчил, тэмцэл, ойлголцол бүрийг энэ гурван дүр илэрхийлнэ. Кинонд аль нэгэн улс орны нэр дурдагдахгүй. Цаг хугацаа ч тодорхойгүй. АЖ П.Цэрэндагва арьс үс болсон дах дээл, малгайтайгаас үзэхэд эртний, магад Чингис хааны түүхэнд дөхүүлэх гэсэн оролдлого шиг санагдав.