БҮТ: Өмнөх оны төгсөгчдийн батламжийг өнөөдрөөс эхэлж тараана
Улаанбаатар хотын 2020 онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас хүлээн авна. Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг тухайн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна. Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн "Батламж хуудас"-ыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас өнөөдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн авах боломжтой юм байна.

















