Б.Амгаланбаяр: Тарваган тахал коронавирус шиг халдварлах эрсдэлтэй
Тарваган тахал өвчин манай улсын хэмжээнд 17 аймгийн 137 суманд байгалийн голомт үүссэн байна. Өөрөөр хэлбэл тарвага болон бусад мэрэгч амьтдын дунд халдварлалт өндөр байдаг. Тарваган тахлын голомттой аймгуудад эрсдэл маш өндөр байгаа. Манай улсад төдийгүй олон улсад ОХУ, Казахстан, БНХАУ-н ӨМӨЗО-ны хил залгаа бүсүүдэд тарваган тахлын өвчлөл тасралтгүй бүртгэгдэж байна. Энэ жил ӨМӨЗО-ны Баяннуур аймагт тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг мэргэжлийн байгууллагын гэрээнд хил дамжин халдварлах эрсдэлтэй халдварт өвчний тоонд оруулж, гэрээний дагуу тухай бүрт нь мэдээлж явдаг.


















