503 сая ам.долларын үнэтэй гэрээ байгуулав
Америк хөлбөмбөгийн (NFL) од Патрик Махомс “Канзас Сити Чифс” багтай гэрээгээ 10 жилээр сунгаж, 503 сая ам.доллараар үнэлэгдэх болж байна. Ийнхүү 24 настай довтлогчийг тус багт 2031 он хүртэл тоглуулах боломжтой болсон төдийгүй Хойд Америкийн мэргэжлийн спортуудад хамгийн үнэтэй гэрээ болж түүхэнд үлдэх нь.


















