Л.Мөнхтүшиг: Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авах транзит нислэг үйлдэнэ
Өнгөрсөн хугацаанд 22 удаагийн тусгай үүргийн нислэг, авто замаар 10020 иргэдийг өнөөдрийн байдлаар татан авсан байна. Энэ сард найман тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж байсан ч нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо, иргэдийн хүсэлт их байгаа учраас тусгаарлах байрын тоог нэмэгдүүлэх тал дээр ажилласны үр дүнд нислэгийн тоог нэмэхээр боллоо. Зүүн Өмнөд Ази-д байгаа иргэдийг татаж авах тусгай үүргийн транзит зорчигч хүлээж авах нислэгийг энэ сарын 20-ны өдөр Сөүл хот руу хийхээр боллоо.



















