Дэлхий нийтийг хамарсан “Сovid-19” вирусын цар тахалын үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өндөржүүлсэн бэлэн байдлын үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2020 оны хаврын тариалалтад онцгой анхаарч, тариалангийн талбайг нэмэгдүүлэн тариалах, ажлын байрыг хадгалж үлдэх, нэмэгдүүлэх, хүн амыг дотооддоо тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээр хангах, цаашлаад цагаан будаа болон бүх төрлийн будааг тариалахыг турших, хаврын тариалалт, ургац хураалтад ажиллах оюутан, цэргийн алба хаагчийг хүчийг дайчлах арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.