Гадаадаас ажиллах хүч оруулж ирэхгүй
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтад БНХАУ-ын иргэдийг ажиллуулахгүй, цаашид тодорхой хугацаанд аль ч улсаас ажиллах хүч авахгүй байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоол гаргалаа.
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтад БНХАУ-ын иргэдийг ажиллуулахгүй, цаашид тодорхой хугацаанд аль ч улсаас ажиллах хүч авахгүй байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоол гаргалаа.
Цаашдаа гадаадаас ирэх Монгол Улсын иргэдийг Буянт-Ухаа, Замын Үүд, Алтанбулаг боомтоор Улсын онцгой комиссын шийдвэрээр нэвтрүүлж, 14 хоногт тусгаарлана.
Засгийн газар хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын онцгой комиссоос оруулсан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийн, боловсролын байгууллагын үйл ажиллагааны, олон улсын нислэгийг түр хориог дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах саналыг дэмжжээ. Үүнтэй холбогдуулан ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Гадаадын ажиллах хүчийг авахгүй, ажлаа хойшуулах шийдвэр гаргасан байна. Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг 14 хоногт орон даяар өрнүүлнэ.
Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 184 оронд коронавирусийн халдвар гарчээ. Африк болон европын оронд өвчлөл хэвээр байна. Үйлдвэр, худалдааны байгууллагад хоёр метрийн зайд харилцах тэмдэглэгээ хийх хэрэгтэй. ЭМЯ-наас өгч байгаа энэ уриалгыг дэмжиж ажиллахыг хүсье
Хуралдаанаар, коронавирусний Монгол дахь нөхцөл байдал, түүнээс үүдэн нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлж буй сөрөг үр дагаврыг багасгах, цаашид нөлөөлж болох хүндрэлүүдийг тооцоолж, иргэд, аж ахуйн нэгжид мэдрэгдэж буй эдийн засгийн дарамтыг багасгах асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргахаар ярилцаж, зөвлөлдөв.
153 хүний шинжилгээний хариу гарсан. Коронавирус илрээгүй. Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй. Харин 21-ний өдрийн байдлаар 90 хүн ажиглалтад орсон. Гуравдугаар сарын 20-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг тохиолдлын хариу сөрөг гарсан байна.
1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.
Хуралдаанаар 188 оронд тархсан коронавирусийн халдварын өнөөгийн байдал, хариу арга хэмжээ болон бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн талаар хэлэлцэж байгаа аж.
Дэлхийн түүхэнд дархан алдартай Монгол хэмээх улс гэрийн бүрэн эрхт гишүүн казах түмэн, азай буурал Аксакалууд Та бүхэндээ Наурызын баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Урин цагийн эхлэл, казах түмний түүхэн уламжлалт Наурыз баярын мэндчилгээг нийт казах иргэддээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 28.
Франц улсад цар тахлын улмаас эдийн засагт сүйрэл дагуулсан нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа тул сенат улсынхаа төсөвт тодотгол хийсэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Иргэд гадагш яваад гэртээ орж ирсэн даруйдаа давс, тамедин, хужир зэрэг бодисоор хоолойгоо зайлах нь зүйтэй. Учир нь вирус хүний хамар хоолойгоор дамжин ам, амны хөндийд 3-4 цагт бэхлэгдэж үржигддэг тул хоолойго зайлснаар энэ процессыг саатуулах үндэс болох юм.
Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллагаас олон улсын ойн өдөрт зориулан "Ой болон биологийн олон янз байдлыг хамгаалъя" уриалгыг гаргажээ.
ДЭМБ-ын мэдээгээр хоногт 24 мянга 247 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт анх удаагаа хоногт мянга давсан бөгөөд нийтдээ дэлхий дахинаа 9840 хүн нас бараад байна.
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.21/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.
Цар тахал дэгдсэнээс хойш дөрвөн сарын дотор 10 мянга орчим хүн нас баржээ. Харин үүнээс ч илүүтэйгээр үхлийн шалтгаан болдог хүчин зүйлсийг бид төдийлөн анхаардаггүй мэт.