COVID-19: Халдвар бүртгэгдсэн орны тоо 101 болжээ
Шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүний тоо дэлхий даяар 105 586 болж дэлхийн 101 оронд халдвар бүртгэгдсэн
Шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүний тоо дэлхий даяар 105 586 болж дэлхийн 101 оронд халдвар бүртгэгдсэн
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал ... аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
Тэрбээр "2019 онд нийслэлийн хэмжээнд 4,000 тонн нөөцийн мах бэлдсэн. Энэ жил Хүнс хөдөө, аж ахуйн яам, нийслэлийн удирдлагууд хамтран ажиллаж, Засгийн газраас 20,000 тонн нөөцийн мах бэлдэх даалгавартай байгаа. Өнөөдрийн байдлаар 12,000 тонн нөөцийн махыг бэлдсэн. Улаанбаатар хотын 140 хорооны 279 дэлгүүрээр худалдан борлуулах ажил бэлэн болсон” гэдгийг онцоллоо.
ДЭМБ-ын мэдээллээр өнөөдрийн байдлаар COVID-19 вирусийн халдвар дэлхийн 105 улсад тархаж, 105586 тохиолдол бүртгэгджээ. Дэлхий дахинаа сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр найман оронд вирус тархаж, дэлхийн хэмжээнд 98 хүн нас барсан байна. Хамгийн том дэгдэлт Итали улсад явагдаж байгаа бол БНСУ-д шинэ тохиолдлын тоо буурчээ.
Ц.Элбэгдорж 2009 оноос АН-ын гишүүнчлэлээс түдгэлзсэн. АН-ын гишүүнчлэлээ сэргээгээгүй. Шалгах шаардлагатай улсуудыг АН олох үүрэг байхгүй. Эрх барьж байгаа бол өөрсдөө Ц.Элбэгдоржийг олж ир. Бид хэн нэгийг хоморголон баривчилдаг нам биш. Тийм ЗГХЭГ-ын даргыг хараад харамсаж байна.
Брент маркийн газрын тосны өртөг бараг гуравны нэгээр унаж, баррель нь 31,43 ам.доллар болсон талаар ВВС мэдээллээ.
Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлд нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, сэтгэлийн дэм, урам хайрлаж, хандив тусламж үзүүлэхийг бүх шатны урлагийн байгууллагуудыг уриалан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр хандивын аянд нэгдлээ.
Цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2020.03.09/ өгсөн мэдээллээр зөрчил гаргаж, торгууль иргэдийн тоо нэмэгдсэн байна. Тодруулбал зөрчил гаргасан 6898 хүнд 76 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Үүнээс 1100 орчим нь гудамж талбайд нус цэрээ хаясан, 650 гаруй нь гудамж талбайд бие зассан зөрчил илэрчээ.
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.09/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.
Зарим баарны нэг хаалган дээр нь лац тавихад нөгөө хаалгаараа үйлчилгээ эрхэлсэн асуудал гарсан. Зөрчил гаргасан аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авлаа"
Өвчний голомт болсон Хятад улс халдварыг хяналтандаа авч чадвал дэлхий дахинд болон тэргүүлэгч орнуудад нөлөөлөх сөрөг нөлөө бага байх гэнэ.
Ардчилсан хувьсгалын түүхэн олон чухал үйл явдлууд тэртээх 1990 онд болж байв. Эдгээрийн нэг бол улс төрийн өлсгөлөн байсан юм. Одоогоос 30 жилийн өмнө буюу 1990 оны гуравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Ардчиллын төлөө тэмцэгчид Сүхбаатарын талбайд улс төрийн өлсгөлөн зарлаж байв.
Харин 58600 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан гэдгийг онцолжээ.
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан харьяа газруудын дарга нарын хамт цаг үeийн асуудлаар хэвлэлийн хурал хийж байна.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.03-07,08-ны өдрүүдэд нийт 486 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 327-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Шүүхийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж буй үйл явцтай танилцлаа. Уг арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу зохион байгуулсан юм.
Ази-Далайн орнуудын “Токио-2020” олимпийн эрхийн төлөө боксын тэмцээн Иорданы Амман хотноо үргэлжилж байна. 35 орны 221 боксчин хүч сорьж буй энэ тэмцээнээс олимпийн 63 эрхийг хуваарилах бөгөөд үүнээс эрэгтэйчүүдийн найман жинд 41, эмэгтэйчүүдийн таван жинд 22 эрх хуваах юм.
АНУ-ын Лас-Вегас хотод болсон UFC-248 тэмцээний хүрээнд Монголын тулаанч Д.Батгэрэл Аргентиний Гуидо Ганнеттитэй тулалдаж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялав. Холимог тулааны дэлхийн хамгийн нэр хүндтэй UFC холбооны анхны Монгол тамирчин Д.Батгэрэл ийнхүү гараагаа амжилттай хийжээ.