Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг 3,2 тэрбум төгрөгөөр шинэчилнэ
Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу 1.6 га талбайг хамардаг Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэхээр болжээ. Тус газарт орчин үеийн шийдэл бүхий цэцэрлэгт хүрээлэн болгохоор дөрөвдүгээр сарын 01-ээс зургадугаар сарын 05 хүртэл хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр болсон байна.


















