Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг олголоо
Малчдаа дэмжих зорилготой Шинэ хоршоо хөдөлгөөнийг улс даяар эхлүүлж байна. Энэ хөдөлгөөний гол зорилго бол мал аж ахуйд хөрөнгө оруулалт хийх боломжийг урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр олгож байгаа юм. Малчид маань нийлж нэгдэж хоршиж байж өөрсдийнхөө амьдралыг дээшлүүлэх амьжиргаагаа сайжруулах боломжтой.













