Дундговь аймагт автобус осолдож олон хүн гэмтсэн ноцтой осол гарав
Өнөө өглөө 09:00 цагийн үед Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 38 зорчигчтой автобус, ачааны машинтай мөргөлдсөн ноцтой осол Дундговь аймгийн нутаг дэвсгэрт гарчээ. ГССҮТ болон Мөнгөнгүүр эмнэлгээс яаралтай баг гарч, ослын газар ажиллаж, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт өглөө 10.00 цагийн үед 18 хүн хүргэсэн байна.













