Лу.Гантөмөр: Хар сонгууль болох дүр зураг байна, ард түмэн хэрсүү байгаарай
Энэ удаагийн сонгууль урд хожид болоогүй хар PR-ийн сонгууль болох шинжтэй боллоо. Их хурлын сонгууль гэдэг дөрвөн жилийн хугацаанд юу хийсэн бэ гэдгээ тайлагнадаг, гишүүн болохоор явж байгаа хүмүүс нь юу хийх вэ гэдгээ илэрхийлдэг учир жанцантай. Харамсалтай нь хэн нэгнийгээ муулдаг, нэгнийгээ газрын гав руу чихсэн хар сонгууль болох дүр зураг байна.











