Улаанбаатарт 3 хэм дулаан байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч нэмж суларна.
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч нэмж суларна.
Энэ сарын 9-ний өдрийн 9.00 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251-т хүрч биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.
Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 16.
Хан-Уул дүүрэгт баригдаж 95 хувьд хүрээд байгаа нийслэлийн Эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
Түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид хүргүүлэн ЗТХ-ийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ тооцохоор хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
Унгарын шорт-трекийн шигшээ багийн тамирчин, “Пёнчан-2018” олимпод 5000 метрийн багийн уралдаанаар аварга болсон Саба Буржан дуулиан дэгдээгээд байна. 25 настай тэрээр инстаграмд Хятад орны талаар болчимгүй коммент бичсэнийхээ төлөө нэг жилийн хугацаанд “зодог тайлах” болжээ.
2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт олгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шударгаар сахиж, улс, орон нутгийн төсөв бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдийг Сангийн сайд өнөөдөр хүлээн авч уулзан, талархал гардууллаа.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 08. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 14. Санчир гараг. Найралт эх одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орсонд баяр хүргээд, “Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж, энэ онд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаад баяртай байна” гэв.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Катрин Ивкофыг өнөөдөр (2020.02.07) хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр (2020.02.07) хэвлэлийн хурал хийж, Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Байнгын хорооны дарга С.Бямбацогт, Байнгын хорооны ажлын албаны зөвлөхүүд оролцов.
БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт өвчин гарч, халдвар авсан хүний тоо өчигдрийн /2020.02.06/ байдлаар 28060 хүрч, 560 гаруй хүн нас барж, Хятадын нийт ард түмэнд томоохон сорилт тулгарч байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “ЦЕГ, ТАЗ хамтран ТАЗ-ын шалгалтын системд хамтран хяналт, шалгалтыг хийсэн” гэсэн тайлбарыг өглөө.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гэр орон, аж ахуйн нэгж, албан байгууллага болон үйлчилгээний байгууллагад халдваргүйжүүлэлт хэрхэн хийх тухай зөвлөмжийг хүргэж байна.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь “Шивээхүрэн” хилийн боомтод ажиллалаа.
Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 385 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэн, үүний улмаас 14 хүн амь насаа алдаж, 123 толгой мал, амьтан хорогдож, 1.4 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан.
Харийн соёл иргэншил байгаа гэдэгт эрдэмтэн итгэлтэй байгаа гэнэ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-6.7 градусаар дулаан байсантай холбогдуулан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10-55 см-ээр нимгэн байна.
Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 04-ний байдлаар, амбулаторийн 97.433 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 11002 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 11.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 2.9 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 6.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.