Төлбөрийн чадамжгүй болсон нь Б.Эрдэнэбатыг “галзууруулж” байна
"Эрэл" группын Ерөнхийлөгч гэх Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан шүүхийн тогтоол гараад удаагүй байна. Тэрээр Хаан, Хас болон Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад эргэж төлөхгүй удснаас өр болон хувирч, санхүүгийн гүн хямралд өртөөд байгаа билээ. Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар Хаан банкинд 32 тэрбум 146 сая төгрөгийн, Хас банкинд 21 тэрбум 982 сая төгрөгийн, Хөгжлийн банкинд 132 тэрбум 857 сая төгрөгийн өртэй юм.



















