Монголын шүүхэд 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий төхөөрөмж хүлээлгэж өглөө
ХБНГУ-ын Засгийн газраас шүүхийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалахад 1.5 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд "Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ээс 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий мэдээллийн аюулгүй байдлын цогц төхөөрөмжийг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэн өглөө.

















