Тувагийн нүүрсний төмөр зам Монголоор дөтөлнө
ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Шолбан Валерьевич Кара-оол манай улсад чимээгүйхэн айлчилж, Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзалт хийгээд буцлаа. Энэ айлчлалын өмнө оросын хэвлэлүүдэд тэрбээр мэдээлэл өгсөн байна. “Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын шугамыг үргэлжлүүлэн Монгол Улсын нутгаар дамжин Хятад хүргэх асуудлыг хэлэлцэх хүсэлтэй байна” хэмээн Тувагийн тэргүүн “Интерфакс” агентлагт мэдэгджээ.


















