Голомт банк “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын амлалт”-д нэгдлээ
2019 оны 9 сарын 23-нд Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хуралдааны үеэр “Хариуцлагатай банкны зарчмууд”-д гарын үсэг зурсан 47 их наяд долларын хөрөнгөтэй 130 банк нэгдэж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын үүрэг амлалтыг баталлаа.


















