Авлигыг “цэцэглүүлсэн” Ардын нам
УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар нь зээл авсан. Тэдний гурав нь төрөөс авсан гурван хувийн хүүтэй зээлээ иргэдэд 30 хувийн хүүгээр өгч, ломбард ажиллуулсан байна. МХЕГ-ын Газрын дарга нар тэрбум хүртэл төгрөгийн авлига бусдыг шантаажлан авсан нь илчлэгдсэн. Авлигын 10 мянган ам.доллар оймсноосоо гаргасныг түмнээрээ харсан.


















