Гэр шатаж 27 настай эмэгтэй амиа алджээ
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07:11 цагт хүрэлцэн очиход 5 ханатай гэр бүрэн шатаж нурсан байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн С /27 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байна. Цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.













