Нүүрсний хэрэгт улс төрд нөлөө бүхий 13 хүнийг ЯЛЛАГДАГЧААР татжээ
Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах явц ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсанаас хойш хэрэг бүртгэлтийн 82 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын 38 хэргийг шалгажээ.