Улсын хөгжлийг өндөр байшин барилга, шинэ зам гүүрээс илүүтэйгээр иргэдийн соёл, ухамсар, сэтгэлгээгээр хэмждэг болсон цаг. Бид энэ удаад Монгол Улсын хэмжээнд хамгийн анхны, хамгийн том 24 цагийн номын сан болох МУИС-ийн номын сангаас бяцхан сурвалжлагийг бэлтгэлээ. Та энэ номын сангийн уншигч болсноор уг номын сангаар үйлчлүүлдэг гадны иргэдтэй найзлан, гадаад хэлний болон дүрмийн мэдлэгээ ч бататгах боломжтой аж. Мөн тус номын сангийн сан хөмрөгт нийт 390,000 ном хэвлэл байдгаас 10,000 тогтмол хэвлэл, 6700 магистрын судалгааны бүтээл, 700 докторын судалгааны бүтээл бий аж. Харин цахим сан хөмрөгт 7400 ном, бүтээл багтдаг байна.