ВИДЕО: Талбайн өмнөх зогсоолын газар эзэмшигчийн эрхийг цуцаллаа
Нийслэлийн Засаг дарга асан С.Батболдын захирамжийн дагуу 2017 оны зургадугаар сард Сүхбаатарын талбайн өмнөх 2.5 га газар бүхий талбайд 200 автомашины зогсоол байгуулсан. Гэвч Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тус зогсоолын эрхийн газрын захирамжийг цуцлах болсныг мэдэгдлээ.


















