Эрх баригч хүчнээс УИХ-ын 42 дугаар тойрогт өрсөлдөх нэр дэвшигчийг МАН-ын бага хурал бус “нийгмийн захиалга” аль эрт тодруулаад байгаа, уг нь. Учир нь өнөөдөр үнэмлэхүй 64 суудалтай эрх баригч хүчнийг парламентын гаднаас удирдаж байгаа, Бүх цэргийн холбооны тэргүүн, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрсөн нутагтаа болох нөхөн сонгуульд өрсөлдөх зайлшгүй нөхцөл бүрдсэн. Тэгээд ч улс төрийн хүчнүүдийн ирэх сонгуулийн өнгийг аль нэг судалгааны байгууллагын захиалгат жагсаалт бус энэ удаагийн нөхөн сонгууль тодорхойлох юм.