“Би сургуулийнхаа урд барьцаалагдаж, хүч түрэмгийлсэн хүмүүсийн дунд зогсож байна. Монголынхоо боловсролын салбарт монголын ирээдүй, хүүхэдч, багачуудын төлөө энэ сургуулийг би үүсгэн байгуулсан. Яагаад өнөөдөр баян чинээлэг хүмүүс бидний хийсэн баялгийг, үр хүүхдийнхээ төлөө хийсэн бүтээн байгуулалтыг булаан дээрэмдэж байгаа юм. Энэ бол төрөөс дээрэмдэж авсан “НИК” компани биш. Энэ бол “Эрдэнэт”-д бензин шахаж байгуулсан “Петровис” компани биш. “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл манай сургуульд хувь оруулсан нь үнэн.