Үүргээ биелүүлээгүй намрын чуулган “ЭЭЛЖИТ БУС"-аар үргэлжилнэ
Нийт хуралдах хугацааныхаа 40 гаруй хоногт гацаж, байнгын ажиллагаатай парламентын түүхэндээ саарал мөр татууллаа, өнгөрсөн намрын чуулган. Намрын чуулганы хугацаанд бие даасан 5, хуульд өөрчлөлт оруулах тухай 25, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 13, хууль хүчингүй болсонд тооцох тухай 3 хууль, нийт 46 хууль, УИХ-ын 41 тогтоол хэлэлцэн баталсан нь ч маш чамлалттай үзүүлэлт.


















