Согтуугаар тээврийн хэрэгсэл бүү жолоодоорой, бүсгүйчүүдээ
Өнгөрсөн жилийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 07, 08-ны өдөр нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Энэхүү саатуулагдсан жолооч нарын 45 орчим хувь нь эмэгтэйчүүд байсан аж.


















