Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ
Зам засвар арчлалтын ажлыг дөрөвдүгээр сарын 10-наас эхлүүлэхээр төлөвлөж байна. Арваннэгдүгээр сарын 20 хүртэл тогтмол хийнэ. Авто замуудыг засварлахдаа 72 цагийн өмнө олон нийтэд мэдээлж, иргэдийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хэсэгчилж хаан, 24-48 цагийн хугацаанд засварын ажлыг гүйцэтгэх юм. Энэ жилийн хувьд их хэмжээний хур тунадас, шар усны үер зэргээс шалтгаалан авто замд эвдрэл гэмтэл их гарч байна. Энэ тохиолдолд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс яаралтай арга хэмжээ авч, хүйтэн асфальт бетоноор нүхэн эвдрэлийг засах зэрэг ажлыг хийж байга













