Э.Даваахүү Парис-2024 олимпын наадмын эрх авлаа
Индонезийн нийслэл Жакарт хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өнөөдөр тэмцээний гар бууны эрэгтэйчүүдийн ангилалд Э.Даваахүү хүрэл медаль хүртэж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа.



















