Зудад нэрвэгдсэн малчдад Буриад улсаас тусламж иржээ
Буриад улсаас хандивласан нийт 8500 тонн хүчит тэжээлийн тусламжийн эхний ээлж болох 240 тонн хүчит тэжээлийг Арханхангай, Булган, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад хувиарлан хүргэжээ. Цасан бүрхүүл тогтож, зам харгуй хаагдсан зэрэг хүндрэлийг үл харгалзан хүчит тэжээлийг татан авчээ. Улмаар зудын гамшигт нүүрлэж цасанд боогдсон малчдад онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид тусгай техникийн тусламжтайгаар малчны хотонд нь хүчит тэжээл хүргэх ажил ид өрнөж байгаа юм.














