35 мянган хүүхэд гэрээсээ хол, дотуур байранд амьдарч байна
Норвегийн тусламжийн байгууллагын “Хүүхдийн эрх-хөгжил II” төслийн хаалтын ажиллагаа 2018 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл лайке зочид буудалд боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, оролцох, чөлөөт цагаа өнгөрүүлэх эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Хүүхдийн эрх-хөгжил” төслийг Норвегийн тусламжийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2009 оноос 2 үе шаттайгаар Ховд аймагт, 2014 оноос Баян-Өлгий аймагт хэрэгжүүлжээ.



















