Улаанбаатар хотыг гэрэлтүүлэх “Гэрэлтэй хот” хэрэгжиж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлж буй "Нэг хот-Нэг стандарт" зорилтын хүрээнд "Гэрэлтэй хот" аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хотын гудамж, зам талбай дахь гэрэлтүүлгийг 3 дахин нэмэгдүүлэх зорилго тавьж, гэрэл унтраах, асаах цагийн хуваарийг улирлын нөхцөлд тохируулан өөрчлөх юм.



















