ЖДҮХС-аас зээл авсан гишүүд Үндсэн хууль зөрчсөн тухай мэдэгдэл
Иргэн О.Алтангэрэл Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд ЖДҮХС-аас зээлтэй холбоотой асуудлаар нэр бүхий УИХ-ын гишүүд, Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоолгож эгүүлэн татах асуудлыг хянуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандан өргөдөл бичжээ. Мөн тус сангаас зээл авсан УИХ-ын гишүүдэд ёс зүйн хариуцлага хүлээлгэх эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр Ёс зүйн дэд хороо болон УИХ-ын дэд дарга нарт, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ яагаад биелүүлээгүй, цаашид хэрхэн ажиллах талаар Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлийг дэмжих дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт хандсан байна. Түүний өргөдлийг бүрэн эхээр нь хүргэж байна


















