Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүхэд шилжүүлжээ
Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22- 23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгаж буй. Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч лхагва гарагт /2018.11.07/ болсон.



















