Хоёр настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 10 сарын 13,14-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 607 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 426 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэлээ. Ослын улмаас орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1, нийслэлд 1 хүний амь нас хохирч, 30 хүн гэмтэж бэртсэнээс 9 нь бага насны хүүхэд байна.


















