Дуучин Б.Амархүү нарыг маргааш шүүнэ
Дуучин СТА, Б.Амархүү өнгөрөгч хоёрдугаар сард зодооны хэрэгт холбогдсон. Эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүү үүсгэн шалгасан байна. Маргааш /2018.11.01/ Сүхбаатар дүүргийн шүүхэд 15.00 цагт дуучин Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болох аж.



















