Түлш тээвэрлэж явсан автомашин онхолджээ
Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “52-ын даваа”-ны автозамын зорчих хэсэгт /сумын төвөөс урд зүгт 18 км-т/ дизель түлш тээвэрлэж явсан автомашин давааны уруу онхолдож, дизель түлш асгарсан тухай дуудлага 09.12-ны өдрийн 22:43 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.



















