Замын хөдөлгөөн зохион байгуулалтад оруулах ӨӨРЧЛӨЛТҮҮД
Хичээлийн жил, замын засвар үйлчилгээ, бүтээн байгуулалт хийгдэж байгаатай холбогдуулан үүссэн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор “Ачааллыг бууруулах ажлын хэсэг” хуралдаж хөдөлгөөн зохион байгуулалтын чиглэлээр тодорхой төрлийн саналуудыг солилцлоо. Тэр дундаа гол замын ачааллыг бий болгож байгаа Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах саналыг тус ажлын хэсэгт танилцуулж, эдгээр саналуудаас шийдэгдэж ажлууд хийгдэж байна.



















