Автомашинаа түрж байгаад золгүй байдлаар нас баржээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2018.09.15-16/ Тээврийн цагдаагийн алба нийт 596 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 413 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэлээ. Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт 4, нийслэлд 1 хүний амь нас хохирч, 16 хүн гэмтэж бэртсэний 3 нь бага насны хүүхэд осолд өртсөн байна.


















