Объектын гал түймэр 7,2 хувиар буурчээ
Улсын хэмжээнд он гарсаар наймдугаар сарын байдлаар объектын гал түймэр нийт 2520 удаа гарч 13.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 49 хүн нас барж, 27 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1157гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 613хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 30.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.



















