МАН нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлэв
Монгол Ардын Намын бага хурлын 2-р хуралдаан өчигдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдаж УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх, мөн нэр дэвшүүлэх журмыг хэлэлцэн баталсан юм. Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Ардын Нам УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн.


















