МАН нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлэв
2018-08-07

Монгол Ардын Намын бага хурлын 2-р хуралдаан өчигдөр Тусгаар тогтнолын ордонд  хуралдаж УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх, мөн нэр дэвшүүлэх журмыг хэлэлцэн баталсан юм. Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Ардын Нам УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн.

 

 

Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн заалттай.

 

Өнөөдөр 11 цаг 40 минутад Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Я.Содбаатар МАН-ын гишүүн Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Хууль Эрх Зүйн газрын дарга Р.Саруул нар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ холбогдох бичиг баримтын хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд гардуулан өглөө.  

 

Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж буй бөгөөд сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан тэднийг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Эх сурвалж. nam.mn

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-08-10
Иргэн бна:
Энхтүвшин нямдорж нар ичээсэй нэр дэвших эрх манд байхгүй ичмээр луйварийн нам баярын шоронд хийгээгүй тансаглуулж байж 60нтэрбумийн учир ийг тайлахгүй байж их хуцах юмаа манан бүлэглэл
2018-08-09