Монголд зээл олгож, хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийллээ
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Истанбул хотод зочилж, тус улсын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзлаа.


















