Billboard Music Awards-2023: Шилдгүүд тодорлоо
Америкийн “Billboard” сэтгүүлээс зохион байгуулдаг “Billboard Music Awards” шагнал гардуулах ёслол болж, оны шилдэг уран бүтээлчдийг тодрууллаа. Энэ үдшийн гол шагнал болох “Шилдэг уран бүтээлч” шагналыг Морган Уоллен 11 шагнал хүртэж шалгарсан бол түүний араас Тейлор Свифт 10 шагналыг хүртсэн амжилтыг үзүүлж байлаа. Та бүхэнд шагнал авсан уран бүтээлчдийг танилцуулж байна.



















