Урт цагааны түрээслэгчид цахилгаан, халаалтгүй ажиллаж байна
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар өнгөрсөн 11 дүгээр сары 3-10-ны хооронд иргэдээс санал авч дууссан. Санал асуулгын дүнд иргэдийн 96 хувь нь Урт цагааны барилгыг нураахыг дэмжсэн байна. Урт цагаан үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг иргэн ААН-үүдийг 12 дугаар сарын 19-ны дотор барилгыг чөлөөлөхийг шаардаж нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Улмаар тог цахилгааныг нь хязгаарлаж, үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон ч одоогоор 10 гаруй иргэн мотор асааж ажиллаж байна. Хэдий тус бүсэд байрлаж байсан нэгдүгээр корпусын барилгыг буулгаж, түр хашаагаар хамгаалсан байдалтай байсан бөгөөд өчигдрөөс /2023.12.29/ бусад корпусыг буулгах ажлыг эхлүүлсэн билээ.


















